Смайл мэс заслын үеэр тог тасарвал, үргэлжлүүлж мэс засал хийх боломжтой юу?

Смайл ласик мэс заслын үеэр тог тасарвал, үргэлжлүүлж мэс засал хийх боломжтой юу? 

Смайл мэс  заслын үеэр тог тасарвал мэс засал үргэлжлүүлж хийлгэх боломжтой эсэх талаар асуудаг хүмүүс их байдаг. Тиймээс өнөөдөр энэ асуултын хариултад Joeunnun нүдний эмнэлгээс дэлгэрэнгүй хариулт өгөхөөр бэлтгэлээ. 

Смайл ласик мэс заслын үеэр тог тасарвал мэс засал үргэлжлүүлж хийх боломжтой юу? 

Заримдаа гэнэт номын тавиур унах хэмжээнд газар хөдлөлт болбол, Ласик мэс засал хийлгэж байсан хүмүүс яах бол гэж бодогддог. Гэхдээ ийм зүйл тохиолдсон ч санаа зовох хэрэггүй гэж бодож байна. Учир нь Ласик болон Ласек мэс заслыг, дунд үед нь зогсоосон ч асуудалгүйгээр үргэлжлүүлэн хийх боломжтой байдаг.

Харин Смайл Ласик мэс засал нь Ласик болон Ласекаас өөрөөр нүд тогтоох төхөөрөмж нь нүдийг бага зэрэг дарж, сорох байдлаар нүдийг тогтоож бэхэлдэг. Энэ үед эвэрлэг бүрхүүл төхөөрөмжтэй нягт холбогддог ба энэ байдлаас мэс засал хийгддэг. Хэрвээ энэ үед гэнэт холболт тасарвал лазерын үйл ажиллагаа зогсож, мэс засал дундаа тасалдах бөгөөд Ласик болон Ласек шиг дахин үргэлжлүүлэн хийх боломжгүй байдал үүсэж болзошгүй.

Ерөнхийдөө хараа засах лазерын үйл явц бүрэн дуусаж, хараа засах үндсэн үе шат дуусаж, төгсгөл үе шат дээр яваа тохиолдолд мэс заслыг дахин үргэлжлүүлэх боломжтой байдаг. Гэсэн хэдий ч мэс засал тасалдах юм бол дахин үргэлжлүүлэх боломжгүй тусгай үе шат байдаг. Хэрвээ энэ шатанд мэс заслыг албадан үргэлжлүүлбэл Смайл Ласик нь хэт ачаалалтай, нарийвчлал багатай болж, хүндрэл үүсгэх магадлалтай. Ийм үед Смайл Ласик мэс заслыг үргэлжлүүлэхээс зайлсхийж, оронд нь Ласек мэс заслаар зорилтот харааг засах нь хамгийн зөв сонголт болно. Харин Смайл Ласик мэс заслыг үргэлжлүүлэх боломжгүй юм.

Тэгвэл Смайл Ласик мэс заслын үеэр тохиолдож болзошгүй "сакшн алдалт" (suction loss) гэж юу вэ?

"Харааны тэнхлэг" гэдэг нь нүдний торлог бүрхэвчийн төв болон хүний харааны чиглэл буюу анхаарч харж буй объектын хоорондох шугамыг хэлдэг. Харин эвэрлэг бүрхүүл нь энэ харааны тэнхлэгтэй төгс давхацдаггүй. Харааны тэнхлэг нь эвэрлэг бүрхүүл болон хүүхэн харааны төвтэй яг таардаггүй бөгөөд хоорондоо ойролцоо боловч өөр өөр байрлалд байдаг.

Өмнө нь мэс заслын үед ихэнх эмч нар эвэрлэг бүрхүүл болон хүүхэн харааны төвийг үндэслэн мэс засал хийдэг байсан. Гэвч үнэн хэрэгтээ харааны тэнхлэг өөр газарт байрладаг тул ийм байдлаар мэс заслыг хийхэд лазерын аппаратаар нүдийг барьж авах үед гэрэл нь яг төвд биш, өөр газар байрлах нь элбэг. Энэ нь харааны тэнхлэгтэй нийцээгүй хүүхэн харааны төвийг дагаж мэс засал хийсэнтэй холбоотой юм.

Ингэхэд өвчтөн гэрлийг төвөөр харж чадахгүй тул нүдээ хөдөлгөхийг оролддог ч мэс заслын төхөөрөмж нүдийг барьж байгаа учир хөдөлж чаддаггүй. Энэ үед гэрлийг зөв харъя гэсэн оролдлогоор өвчтөн толгойгоо хүчтэй эргүүлж орхивол, эвэрлэг бүрхүүл болон төхөөрөмжийн холбоо тасарч, "сакшн алдалт" (suction loss) үүсэх аюултай."

Suction loss үүсэхээс урьдчилан сэргийлэх тусгай мэс заслын арга гэж байдаг уу? 

Мэс заслын явцад өвчтөн аль болохоор урд байгаа гэрэл рүү харах шаардлагатай байдаг. Хоромхон зуур хараа бага зэрэг өөр тийш хазайж, гэрэл нь төв харааны бага зэрэг хажуу тийш шилжсэн ч, гэрлийн араас дагах хэрэггүй. Гэнэтийн ослоос сэргийлэх зорилгоор, зөв харааны тэнхлэгийг тодорхойлох "AcuTarget" шинжилгээг мэс заслын өмнө хийдэг.

Энэ шинжилгээний тусламжтайгаар харааны тэнхлэгийн байрлалыг урьдчилан тогтоож, төхөөрөмжийг тэр байрлалд тохируулан мэс заслыг аюулгүй явуулах боломжтой болдог. Үүний үр дүнд мэс заслын үед гэрэл нь төв хэсэгт харагдаж, өвчтөнд аюулгүй нөхцөл бүрдэнэ. Ингэснээр "soction loss" буюу соролт алдагдах эрсдэлийг бууруулах боломжтой юм.

Өнөөдөр бид SMILE LASIK мэс заслын үеэр тог тасарсан тохиолдолд мэс заслыг үргэлжлүүлэн хийж болох эсэх, мөн соролт алдагдлаас хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл хүргэлээ. 

Хэрэв та SMILE LASIK мэс заслыг сонирхож байгаа бол заавал AcuTarget шинжилгээг хийлгэж, сакшн лоссоос урьдчилан сэргийлээрэй. Хэрэв танд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол [Joeunnun нүдний эмнэлэг]-т хандана уу.

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911

JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post