Смайл Ласик мэс заслын өмнө линз зүүхээ зогсоох шаардлагатай хугацаа

Смайл Ласик мэс засалд орохын өмнө линз зүүхээ зогсоох шалтгаан

Смайл Ласик мэс засал хийлгэхээр төлөвлөж буй хүмүүсийн дунд,
“Мэс засалд орохоос өмнө яагаад линз зүүхээ болих хэрэгтэй вэ?”
гэх асуулт нэлээд түгээмэл байдаг.

Өнөөдөр бид танд Смайл Ласик мэс заслын өмнө линз хэрэглээг яагаад зогсоох ёстой, мөн уг хугацаа хэр удаан байх ёстой талаар Гангнам Joeunnun нүдний эмнэлэг-ээс дэлгэрэнгүй тайлбар мэдээлэл бэлтгэлээ. 


Смайл Ласик мэс заслын өмнө линз зүүхээ зогсоох шаардлагатай хугацаа

Зөөлөн линз (soft lens) нь дор хаяж хэд хоногийн өмнө авахыг зөвлөдөг ба. хатуу линз (hard lens) бол ихэвчлэн 2 долоо хоногийн өмнө,
харин эвэрлэг бүрхүүлийг зориуд дарах зорилготой дрийм линз (dream lens) бол заавал 1 сараас дээш хугацаанд зүүхээ зогсоох шаардлагатай.


Линз удаан хугацаанд зүүснээр үүсэх нөлөө

  • Зөөлөн линз-ийг удаан зүүхэд эвэрлэг бүрхүүл дээр маш нарийн жижиг гэмтэлүүд (микро-шарх) үүсдэг.

  • Линзийг олон жил тогтмол зүүвэл эвэрлэгийн үрэвсэл (keratitis) үүсгэх эрсдэл өндөр болдог.

  • Хэрэв эвэрлэг бүрхүүл үрэвссэн бол мэс засал хийх боломжгүй бөгөөд, урьдчилсан шинжилгээний нарийвчлал буурдаг.

  • Хатуу линз нь бүтэц нь хатуу учраас эвэрлэгийг дарж хэлбэрийг түр хугацаанд өөрчилдөг.


Хэлбэр өөрчлөгдсөн эвэрлэг бүрхүүл ойролцоогоор 2 долоо хоногийн дараа эргэн хэвэндээ ордог.

Дрийм линзний хувьд эвэрлэг бүрхүүлийг зориуд дарж, харааг засах зориулалттай линз юм. Ийм тохиолдолд мэс засал хийхийн өмнө дор хаяж нэг сар зүүхээ зогсоож, дараа нь 1-2 долоо хоногийн давтамжтайгаар дахин шинжилгээ хийсний дараа мэс заслыг хийх ёстой.

Линз зүүхээ больсны дараа хийсэн шинжилгээнд эвэрлэг бүрхүүлийн хэлбэр тэгш бус юм уу эсвэл, ямар нэгэн тодорхой бус байдал ажиглагдвал, эвэрлэг бүрхүүлийн хэлбэр тогтвортой болсон гэж үзэх хүртэл дахин хүлээгээд шинжилгээ хийдэг.

Мэс заслын өмнө зөөлөн линзийг 10 минут орчим зүүж болох уу?

Мэс заслын өмнө зөөлөн линзийг ойролцоогоор 10 минут зүүхэд асуудалгүй.
Хатуу линз хэрэглэдэг хүмүүс заримдаа нэг удаагийн зөөлөн линз зүүх тохиолдол байдаг. Гэхдээ мэс засал хийхээс 2-3 өдрийн өмнө заавал линз хэрэглэхээ бүрэн зогсоох ёстой.


Өнөөдөр бид Смайл Ласик мэс заслын өмнө яагаад линз зүүхээ зогсоох хэрэгтэй талаар ярилцлаа.
Ийм чухал шаардлагуудыг сайн мэдэж, ойлгосны дараа мэс засалд орох нь хамгийн зөв юм.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [Гангнам Joeunnun нүдний эмнэлэг]-т хандаарай


Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post