СМАЙЛ ПРО ба АСТИГМАТИЗМЫН (Цилиндр) ЗАСАЛ


СМАЙЛ ПРО ба АСТИГМАТИЗМЫН (Цилиндр) ЗАСАЛ

Смайл Ласик нь дахин засвар хийх шаардлага бага, арчилгаа хялбар гэх мэт давуу талтай боловч цорын ганц сул тал нь астигматизмыг бүрэн засч чаддаггүй явдал юм. Тэгвэл Смайл Про нь астигматизмын заслыг илүү сайн хийж чадах уу? Өнөөдөр бид JOEUNNUN нүдний эмнэлгийн эмч Ким Жун Хон-тай хамт Смайл Про ба астигматизмын засварын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 


🟢 Смайл Про яагаад Смайл-аас илүү астигматизмыг сайн засдаг вэ?


Өмнө нь Смайл Ласик мэс заслыг хийхээс өмнө астигматизмын шинжилгээг урьдчилж тусад нь хийдэг байсан. Гэвч өвчтөн мэс заслын орон дээр хэвтэх үед астигматизмын байрлал, өнцөг бага зэрэг өөрчлөгддөг тул урьдчилан хэмжсэн астигматизмын өнцөг бодит байдалтай зөрөх магадлалтай.

Мэс заслын эмч тухайн хүний нүд эргэсэн эсэхийг мэдэх боломжгүй тул урьдчилж тусад нь хэмжсэн өнцгөөр л мэс заслыг гүйцэтгэдэг байв. Үүний улмаас Смайл Ласик-ийн үед астигматизмын өнцгийн зөрүү гарч, үр дүнгийн нарийвчлал буурах эрсдэлтэй байдаг.


🔵 Смайл Про дахь Окьюлайн (Ocu-line) функц


Смайл Про нь Смайл Ласик-ийн энэ сул талыг Окьюлайн функц ашиглан шийдсэн.
Мэс заслаас өмнө өвчтөний нүдний солонгон бүрхэвчийн (홍채) зураг авч, тэр мэдээллийг Смайл Про системд дамжуулна.

Дараа нь өвчтөн мэс заслын орон дээр хэвтэх үед нүд бага зэрэг эргэх боломжтой тул лазер ажиллаж эхлэхийн өмнө дахин нэг удаа солонгон бүрхэвчийг зураг авдаг.

Хоёр зурагт харьцуулалт хийснээр нүд хэр зэрэг эргэсэн, өнцгийн зөрүү гарсан эсэхийг систем тодорхойлж чадна. Ингэснээр астигматизмын эргэлтийн тэнхлэгийг автоматаар засч, илүү нарийн, зөв астигматизмын заслыг хийх боломж бүрддэг.

Тиймээс Смайл Про нь астигматизмтай хүмүүсийн хувьд илүү тохиромжтой мэс заслын арга юм.


🟣 Смайл Про бүх төрлийн астигматизмыг засаж чадах уу?

Астигматизмтай хүмүүсийн хувьд Смайл Про нь үнэхээр тохиромжтой сонголт юм.
Гэхдээ 5 диоптр хүртэлх астигматизм-ыг бүрэн засах боломжтой.
5 диоптроос дээш астигматизм маш ховор тохиолддог бөгөөд ердийн хэлбэрийн эвэрлэг бүрхэвчтэй бол ийм өндөр утгатай байх нь бараг боломжгүй.

Хэрэв 5 диоптроос давсан тохиолдолд Смайл Про хийсний дараа бага зэрэг үлдэгдэл астигматизм үүсэж болох бөгөөд тэрийг Ласек (LASEK) мэс заслаар нэмж засах боломжтой.

Гэхдээ нийт өвчтөнүүдийн ихэнх нь Смайл Про-гоор л бүрэн засагддаг тул нэмэлт мэс засал шаардагдах нь тун ховор юм.


🟢 Дүгнэлт

Өнөөдөр бид Смайл Про болон астигматизмын засварын талаар ярилцлаа.
Смайл Про нь астигматизмыг илүү сайн засах чадвартай боловч хүн бүрийн нүдний байдал харилцан адилгүй тул нарийн шинжилгээ хийсний дараа тохирох хараа засах аргаа сонгох нь чухал юм.

Хэрвээ та Смайл мэс заслын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [Гангнам Joeunnun нүдний эмнэлэг (강남조은눈안과)]-тэй холбогдоорой.


Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post