LBV пресбиопи Ласик гэж юу вэ?

Нас ахих тусам аажмаар мэдрэгддэг нүдний хөгшрөлт!

Нүдний хөгшрөлтийн улмаас ойрын хараа муудсантай холбоотойгоор, өдөр тутмын амьдрал хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болж, хараа засах мэс засал сонирхож эхэлдэг хүмүүс цөөнгүй байдаг. Нүдний хөгшрөлт засах мэс заслын нэг болох, LBV пресбиопи Ласик гэж юу вэ?
“Joeunnun” нүдний эмнэлгийн эмч Ким Жүн Хон LBV пресбиопи LASIK мэс заслын талаар тайлбар бэлтгэлээ.



LBV пресбиопи Ласик гэж юу вэ?


LBV пресбиопи Ласик нь нүдний хөгшрөлт буюу ойрын харааны асуудлыг засах төлөөлөгч мэс засал юм. Хоёр нүдний хараа ялгаатай, гол болон туслах нүд нь тустай байсан ч LBV LASIK нь оптик аргаар тусгайлан боловсруулагдсан тул хоёр нүдний харааг тэнцвэртэй хадгалах боломжтой.

Мэдээж эхэндээ мэс заслын дараа бага зэрэг толгой эргэх мэдрэмж төрж болох ч 3–6 сарын дараа бүрэн дасан зохицож, харьцуулж харахгүй л бол зөрүү мэдрэгдэхгүй болтлоо дасдаг. Энэ нь тархи өөрөө холын болон ойрын фокусын ялгаанд дасан зохицож, хараа засагдах зарчим юм.

Мөн энэхүү мэс заслын давуу тал нь хол болон ойрын харааг зэрэг засах боломжтойгоос гадна хурдан эдгэрэлттэй байдаг. Ялангуяа 40–50 нас хүртэл харааны сайжралтын үр дүн сайн байдаг.


Гол нүд? Туслах нүд? гэж юу вэ?


Хүн аливаа зүйлийг харах үед голлох үүрэг гүйцэтгэдэг нүдийг “гол нүд” гэдэг бөгөөд нөгөө нүд нь туслах үүрэгтэй тул “туслах нүд” гэж нэрлэдэг. Гол нүд нь ихэвчлэн холын зайг харахад ашиглагддаг бол туслах нүд нь ойрын зүйлийг харахад гол үүрэгтэй байдаг. Аль нүд нь гол, аль нь туслах болохыг нүдний хараа биш, тархи тодорхойлдог.

LBV пресбиопи Ласик-ийн онцлог юу вэ?


  • Нэг удаагийн мэс заслаар урт хугацааны үр дүнтэй

  • Мэс заслын дараа нэлээн хугацааны дараа нүдний хөгшрөлт явагдаж ойрын хараа дахиж муудсан тохиолдолд нэмэлтээр ойрын харааны шил хэрэгтэй болох ч зөвхөн маш жижиг үсэг харах үед л хэрэгтэй болдог. 

  • Иймээс нүдний хөгшрөлт цаашид явагдсан ч ойрын хараа хэтэрхий их муудахгүй.

Ердийн LASIK мэс засалд холын харааг засахын тулд эвэрлэг бүрхүүлийн хамгийн нимгэн хэсгийг зүсдэг. Энэ нь олон удаа давтагдвал эвэрлэг бүрхүүл нимгэрч, дараагийн мэс засал хийх боломж хязгаарлагддаг. Харин LBV LASIK нь нимгэн хэсгийг биш, зузаан хэсгийг зүсдэг тул эвэрлэг бүрхүүлийн гэмтэл бага байдаг. Иймээс ирээдүйд дахин засвар хийлгэх боломж илүү нээлттэй байдаг.


Өнөөдөр бид LBV пресбиопи LASIK мэс заслын талаар танилцлаа.
Хэрвээ таны хоёр нүдний хараа их ялгаатай буюу холын нэмэх хараатай бол LBV LASIK мэс засал таньд зөв сонголт болох боломжтой. Мөн 40-55 хүртэлх насныханд хамгийн тохиромжтой хараа засах мэс засал юм. 

Харааг засах өөр олон төрлийн мэс заслын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [Gangnam Joeunnun] нүдний эмнэлэг уруу холбогдоорой.

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post