👁 Арын линз – Онцлог ба давуу тал
Линз суулгах мэс заслын талаар сонирхож буй хүмүүсийн дунд арын линзний талаар асуух нь их байдаг. Өнөөдөр "JOEUNNUN нүдний эмнэлгийн захирал эмч" Ким Жун Хон, арын линзний онцлог ба давуу талын талаар дэлгэрэнгүй тайлбар хүргэхээр бэлтгэлээ.Арын линз гэж юу вэ?
Нүдний солонгон бүрхэвчийн ард байрлах "цилиарийн биет" болон түүний хажуугийн завсар буюу цилиарийн ховил -д линзийг байрлуулдаг. Энэ байрлалд хийсэн линзийг арын линз гэж нэрлэдэг.
Линзийг зөв байрлуулбал хөдөлгөөнгүй тогтвортой байрлаж, нүдэнд ачаалал өгөхгүй.
Арын линз суулгах боломжгүй тохиолдлууд
-
Хэрэв нүд жижиг, линз хэт том байвал хэт шахагдаж байрлана.
-
Харин нүд том, линз жижиг байвал тогтвортой бэхлэгдэхгүй бөгөөд нүдний болорт нөлөө үзүүлж болзошгүй.
Иймээс линз суулгахын өмнө нүдний хэмжээг нарийн хэмжиж, хамгийн тохиромжтой хэмжээний линзийг сонгодог. Гэвч зарим тохиолдолд хамгийн жижиг линзийг суулгасан ч гэсэн нүдний хэмжээ хэт жижиг байвал арын линз суулгах боломжгүй байх тохиолдол үүсэх боломжтой.
Арын линз суулгах боломжтой тохиолдол
Харин эсрэгээрээ нүд хэт том учраас, хамгийн том хэмжээтэй линз суулгасан ч линз дотроо эргэх магадлалтай гэж үзвэл арын линз тохиромжгүй.
Харин нүдний зай, бүтэц тохиромжтой бол мэс заслын процесс харьцангуй энгийн арын линз суулгах мэс заслыг хийдэг ба эдгэрэлт хурдан зовуурь багатай. Тиймээс эмч нар арын линз суулгах мэс заслыг илүүд үзэх хандлагатай байдаг.
Цилиндртэй тохиолдолд сонгох боломжтой линз нь
Цилиндр ихтэй үед линзний эргэх өнцөг тогтвортой байх ёстой. Хэрэв арын линз хөдөлбөл засалтын үр дүн буурдаг. Энэ тохиолдолд байрлалыг засахын тулд дахин мэс засал хийх хэрэг гарч болно.
Цилиндр ихтэй үед урд талын линз ашиглах нь илүү тохиромжтой. Учир нь урд талын линз нь солонгон бүрхэвч дээр линзийг тогтоон бэхэлдэг тул эргэлт үүсдэггүй. Тиймээс цилиндр (астигматизм) ихтэй хүмүүст илүү ашигтай байдаг.
Өнөөдөр бид урд болон арын линзний ялгаа, давуу талтай танилцлаа. Хүн бүрийн нүдний бүтэц өөр тул өөрт тохирох линзийг зөв сонгох нь маш чухал. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [Гангнам JOEUNNUN нүдний эмнэлэг]т холбогдоорой. 👓
Холбоо барих:
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
.jpg)

