👁️ Смайл мэс заслын үеэр нүднээс гаргаж авдаг “энэ зүйл” юу вэ?

👁️ Смайл мэс заслын үеэр нүднээс гаргаж авдаг “энэ зүйл” юу вэ?


Смайл мэс засал хийх үед, эвэрлэг бүрхүүл дотроос "нэг зүйл"ийг гаргаж авах замаар харааг засдаг. Тэгвэл эвэрлэг бүрхүүлээс гаргаж авдаг энэ зүйл нь яг юу вэ? Олон хүний асуудаг нүднээс гаргаж авдаг зүйлийн талаар өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.


💡 Смайл мэс заслын үеэр нүднээс гаргаж авдаг “энэ зүйл” нь юу вэ?

Смайл мэс заслын англи нэр нь SMall Incision Lenticule Extraction буюу “жижиг зүсэлтээр эвэрлэгийн доторх линзэн хэлбэртэй эдийг гаргах” гэсэн утгатай.
Энд “Lenticule (Лентикүл)” гэдэг нь нүдний эвэрлэг дотор лазераар үүсгэгдсэн нимгэн эдийг хэлдэг бөгөөд смайл мэс заслын үед энэ лентикүлийг гаргаж авах замаар хараа засдаг. 

Тэгвэл LASIK болон LASEK мэс засал нь яаж харааг засдаг вэ?

Ласик ба Ласек нь эвэрлэгийн гадаргуу дээр лазер тусган, эдийг шатаах маягаар харааг засдаг.
Харин Смайл мэс засал нь эвэрлэгийн дотор хэсгээс лентикүлийг салгаж гаргах аргаар засдаг тул илүү нарийн, эдийн гэмтэл бага байдаг.


⚙️ “Смайл Ласик” ба “Смайл Про” — Лентикүлийг үүсгэх арга нь ижил үү?

Смайл ласик болон Смайл Про мэс засал нь лазераар эвэрлэгийг салгах зарчим нь ижил боловч ялгаа нь лазерийн хурд юм.
Лазерийн хурд удаан байх үед лазерын цэгүүд давхардаж, эвэрлэгийн зүсэлт жигд бус болж харааны чанарт нөлөөлж болзошгүй. 


Харин Смайл Про нь илүү хурдан лазертай тул:

  • Эвэрлэгийн зүсэлт илүү гөлгөр,

  • Лентикүлийг үүсгэх хугацаа богино,

  • Сорох цагираг мултрах (suction loss) магадлал бага байдаг.


👓 Танд тохирох мэс заслын аргыг сонгох нь

Өнөөдөр бид смайл мэс заслын гол хэсэг болох лентикүл-ийн талаар ярилцлаа.
Хараагаа засахдаа та өөрт тохирох аргыг сонгохдоо:

  • Эвэрлэгийн гаднаас лазераар шатаах (Ласик, Ласек) уу,

  • Эсвэл эвэрлэгийн дотроос лентикүлийг гаргаж авах (Смайл мэс засал) уу гэдгийг анхаараарай.

Смайл мэс заслын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл
👉 [Ганнам JOEUNNUN нүдний эмнэлэг (강남조은눈안과)]-т холбогдоорой.

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post