SMILE мэс заслын дараа давтан мэс засал хийлгэх боломжгүй юу?

SMILE мэс заслын дараа давтан мэс засал хийхэд хүндрэлтэй байдаг уу?

Хэрэв мэс заслын дараа хараа дахин муудасны улмаас давтан мэс засал хийлгэх шаардлага гарвал тэр үед үнэхээр мэс засал боломжгүй юу?

Энэхүү асуултад “JOEUNNUN” нүдний эмнэлгийн Ким Жун Хон эмч дэлгэрэнгүй хариулт хүргэж байна. 


Смайл Про болон Смайл Ласик мэс засал нь давтан мэс засал хийхэд хүндрэлтэй юу? 

“Дахин засахад хэцүү” гэсэн яриа гарах болсон шалтгаан нь СМАЙЛ мэс заслын дараа дахин СМАЙЛ мэс заслаар засвар хийх боломжгүй байдгаас үүдэлтэй юм.

Хэрвээ СМАЙЛ мэс заслын дараа хараа дахин муудвал ЛАСИК эсвэл ЛАСЕК мэс заслаар нэмж засах боломжтой.

Тэгвэл ЛАСИК болон ЛАСЕК-ийн аль нь илүү тохиромжтой вэ?


СМАЙЛ мэс заслын дараа, ЛАСЕК мэс заслаар дахин засах тохиолдолд?

Ихэнх тохиолдолд СМАЙЛ мэс заслын бүтэц, давхаргыг хадгалахын тулд ЛАСЕК-ийг илүү тохиромжтой гэж үздэг.
Учир нь СМАЙЛ мэс засал нь эвэрлэгийн дунд давхаргад байрлах жижиг линз хэлбэрийн эдийг (лентикул) авч хаядаг бөгөөд дээр нь болон доор нь эвэрлэгийн эд үлддэг.
Харин ЛАСЕК нь зөвхөн эвэрлэгийн дээд хэсгийг зүсдэг тул доод давхаргын эвэрлэгийн зузаанд өөрчлөлт орохгүй.

ЛАСЕК-ийн давуу тал нь СМАЙЛ-ын бүтцийг хадгалж, нэмэлт засвар хийх боломжийг олгодог.
Сул тал нь 2–3 хоногийн эдгэрэх хугацаа шаардлагатай байдаг.

Тиймээс эвэрлэгийн гэмтлийг хамгийн бага байлгаж дахин засвар хийх боломжтой арга бол ЛАСЕК гэж хэлж болно.


СМАЙЛ мэс заслын дараа ЛАСИК мэс заслаар дахин засах тохиолдолд

Хэрвээ ЛАСИК аргаар дахин засвар хийвэл яах вэ?
СМАЙЛ мэс заслын үед эвэрлэгийн дунд хэсгээс эд авдаг ба, Ласик мэс заслаар давтан засвар хийх үед дээр үлдсэн эвэрлэгийг зүсэж онгойлгон, доорх эдийг нэмж зүсэж харааг сайжруулдаг.

ЛАСИК-ийн давуу тал нь хараа нэн даруй сайжрах боломжтой байдаг.
Сул тал нь эвэрлэгийн зузаан багасч, бүтэц нь сулрах эрсдэлтэй юм.


Хамгийн чухал зүйл нь СМАЙЛ мэс засал нь хараа дахин муудах магадлал маш бага байдаг. 


Өнөөдөр бид СМАЙЛ мэс заслын дараах давтан мэс заслын талаар ярилцлаа.

СМАЙЛ ЛАСИК хараа дахин муудах хувь бага боловч, хэрвээ хараа муудаж дахин мэс засал хийлгэх шаардлага үүсвэл ЛАСИК болон ЛАСЕК-ийн давуу болон сул талыг сайтар харьцуулж үзэхийг зөвлөж байна.

СМАЙЛ мэс заслын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл [ГАНГНАМ JOEUNNUN НҮДНИЙ ЭМНЭЛЭГ]-т хандана уу.


Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post