SMILE LASIK болон SMILE PRO мэс засал нь олон давуу талтай боловч, мэс заслын дараа сандарч тэвдэхгүйн тулд гарч болох сөрөг нөлөөг сайн мэдэж байх нь чухал юм. Тиймээс “Joeunnun” нүдний эмнэлгийн захирал эмч Ким Жун Хон SMILE мэс заслын сөрөг нөлөөнүүдийн талаар танилцуулж байна.
💡 SMILE мэс заслын сөрөг нөлөө юу вэ?
Хараа засах мэс засал тус бүрд үүсэж болох сөрөг нөлөө нь бага зэрэг ялгаатай боловч нийтлэг сөрөг нөлөөнүүд мөн байдаг.
Эдгээр нийтлэг сөрөг нөлөөнд:
-
Хэт засагдах (overcorrection)
-
Дутуу засагдах (undercorrection)
-
Харааны тэнхлэгийн хазайлт
-
Нүдний хуурайшилт үүсэх
-
Гэрэл сарнилт буюу “halo” нөлөө
-
Хараа буцаж муудах
Смайл мэс засалд ч мөн эдгээр нийтлэг сөрөг нөлөө үүсэх боломжтой ч гарч болох ч магадлал нь маш бага байдаг.
⚠️ Смайл мэс засалд онцгой тохиолддог сөрөг нөлөө — Сакшн лосс
Зөвхөн SMILE мэс заслын үед гарч болох тусгай сөрөг нөлөө бол “сакшн лосс” (Suction loss) юм. Үүнийг өөрөөр“сорох цагираг мултрах” гэж нэрлэдэг. Энэ нь мэс заслын явцад нүд ба лазерын төхөөрөмжийн холболт тасарч, лазер буруу чиглэлд гарах үзэгдэл юм.
SMILE мэс заслын сөрөг нөлөөнд яагаад санаа зовох шаардлагагүй вэ?
Гэвч санаа зовох хэрэггүй — сакшн лосс гарсан тохиолдолд SMILE LASIK-г үргэлжлүүлэх боломжгүй ч дараа нь Ласек (LASEK) мэс заслаар асуудлыг шийдвэрлэх боломжтой.
✅ Сөрөг нөлөөг багасгах арга 2 — SMILE PRO
SMILE PRO нь SMILE LASIK-н шинэчилсэн, сайжруулсан хувилбар юм. Энэ нь илүү хурдан, нарийвчилсан, аюулгүй байдлаар мэс заслыг гүйцэтгэх боломжийг олгодог.
👀 SMILE мэс засал хийлгэх үед сөрөг нөлөөнөөс илүү анхаарах шаардлагатай зүйл нь!
Сүүлийн жилүүдэд SMILE мэс засал хийлгэх хүмүүсийн тоо нэмэгдхийн зэрэгцээ ихэд анхаарал татах болсон. Энэхүү SMILE мэс заслыг хийлгэхийн өмнө ямар тоног төхөөрөмж ашиглаж хийгддэгийг мэдэх нь хамгийн чухал. Зарим тохиолдолд “SMILE мэс засал” гэж нэрлэж байгаа ч үнэндээ өөр төрлийн лазер мэс засал байх тохиолдол цөөнгүй бий.
-
SMILE LASIK → VisuMax 500 төхөөрөмжөөр хийгддэг
-
SMILE PRO → VisuMax 800 төхөөрөмжөөр хийгддэг
Иймээс мэс засал хийхдээ VisuMax төхөөрөмж ашиглаж байгаа эсэхийг шалгахаа бүү мартаарай!
Өнөөдөр бид SMILE мэс заслын сөрөг нөлөөнүүдийн талаар ярилцлаа.
SMILE мэс засал нь тав тухтай, цэвэр тод харааг өгөх үр дүнтэй.
Гэхдээ өөрт хамгийн тохирох SMILE мэс заслыг сонгохын тулд олон төрлийн нөхцөл болон боломжит сөрөг нөлөөг сайн ойлгох нь хамгийн чухал гэдгийг санаарай.
👉 'SMILE LASIK' талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл [JOEUNNUN нүдний эмнэлэг (Gangnam Joeun Eye Clinic)]-т хандана уу.
Холбоо барих:
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911


