🚨Нүдэнд лакс орсон үед, хөл бөмбөг тоглож байгаад нүд уруу зохиулсан үед! Нүдний яаралтай тусламж?!

Сайн байцгаана уу?
Энэ удаагийн дугаараар бид өдөр тутмын амьдралд элбэг тохиолддог нүдний эрүүл мэндтэй холбоотой яаралтай нөхцөл байдал болон ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар Joeunnun нүдний эмнэлгийн эмч Ким Жун Хон-ы мэдээллийг хүргэж байна.


Нүдний яаралтай тусламж

1. Хөл бөмбөг тоглож байгаад нүдэндээ хүчтэй цохилт авсан үед авах арга хэмжээ

Нүдэнд хүчтэй цохилт авсан тохиолдолд нүдний хөндийн яс хугарах, нүдний урд хэсэгт цус алдах зэрэг хараанд шууд нөлөөлөх хавсарсан өвчин үүсэх эрсдэлтэй.

Хараанд өөрчлөлт ороогүй байсан ч эмнэлэгт үзүүлэхийг хойшлуулж болохгүй. 

Учир нь нүдний хөндийн яс хугарсан бол хугарсан яс аажмаар буцаж наалдаж эхэлдэг бөгөөд энэ үед ясны завсар булчин, зөөлөн эд хавчуулагдах эрсдэл нэмэгдэж, улмаар хүндрэл үүсэх магадлалтай.

Мөн гэнэт урдах зүйлс бүдэгрэх, харагдахгүй болох нь нүдний урд хэсэгт их хэмжээний цус алдалт үүссэний шинж байж болзошгүй.

Нүдний урд хэсгийн цус алдалт гэдэг нь нүд цохилт авснаас болж судас хагарах үзэгдэл юм.

Хэрэв цус алдалт их байвал цус тогтоох зорилгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага гарч болзошгүй.


2. Нүдэнд лакс (химийн бодис) орсон тохиолдолд

Химийн гаралтай бодисоос болж нүд түлэгдсэн байх магадлалтай тул нүдийг аль болох хурдан, их хэмжээний цэвэр усаар сайтар зайлах нь хамгийн чухал. Үүний дараа заавал эмчид хандах хэрэгтэй.


3. Нүдээ хэт их нухсанаас болж нүдний цагаан хавдсан бол

Ихэнх тохиолдолд эмчилгээ хийлгэсний дараа, эсвэл хэсэг хугацаа өнгөрөхөд шинж тэмдэг намдаж, нүд хэвийн байдалдаа ордог тул хэт их санаа зовох шаардлагагүй. Гэхдээ хавдар удаан үргэлжилбэл эмчид үзүүлэхийг зөвлөж байна.


Дүгнэлт

Нүдэндээ ямар нэгэн гэмтэл авсан тохиолдолд аль болох хурдан мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдах нь хамгийн зөв шийдэл юм.

Нүдний эрүүл мэндийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Joeunnun нүдний эмнэлэгт хандаарай.

Холбоо барих: 

Имэйл хаяг: jjerdenezull99@gmail.com
Утас: 010-3929-9911
Viber: 010-3929-9911
WhatsApp: 010-3929-9911
JOEUNNUN VISION CLINIC

Our team, Doctor Jun-heon Kim and Doctor Jun-sik Kim are highly qualified to administer excellent care as well as preventative care to ensure utmost health of your eyes.

Post a Comment

Previous Post Next Post